Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчинлэн хийд тэргүүтэй лам хуврагууд нэгдэн "Асралын аян"-ыг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус аяныг анх 2019 оноос эхлэн зохион байгуулж байсан бөгөөд цар тахлын үеэр УОК-т 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлсийг, 2020 онд хүнсний дутагдалтай 300 гаруй айл өрхүүдэд хишиг хүртээж байсан юм.
Энэ удаад лам хуврагууд эмнэлгийн байгууллагуудаас судалгаа авч шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Мөн хөдөө орон нутгийн хийдүүдээрээ дамжуулан зуд ихтэй аймгуудад "ЦАГААН ТАН"-г бэлтгэн тарааж байна. Уг тан нь дархлаа дэмжих, ханиадыг анагаах шидтэй аж.
АДМИН







Нийгэм




