Dark Light
Нийгэм | 2023-12-28

Дуучин Д.Отгонжаргалын ээж Т.Жүгдэр: Хамгийн анхны дууг нь сонсоод уйлж билээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дуучин Д.Отгонжаргалын ээж Т.Жүгдэртэй ярилцаа. 

-Охин тань төрийн өндөр цолоор энгэрээ мялаалаа. Ээжийнх нь хувьд та сэтгэгдлээ хуваалцаач?

-Миний охин ард түмнийхээ өмнө хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагнал авсанд эх хүний хувьд их баяртай байна. Хамгийн анхны дууг нь сонсоод сайхан сэтгэгдэл төрөөд уйлж л байсан. Ер нь дууг нь сонсоод гоё л сэтгэгдэл төрдөг. Одоо ч гэсэн охиныхоо дууг өдөрт 2-3 тавьж сонсоно. Янзын гоё шүү дээ. Заримдаа нулимс гарна.  

-Уран бүтээл, амьдралд нь та охиндоо хэрхэн зааж, зөвлөдөг вэ?

-Ард түмэндээ урлагаа сайхан хүргээрэй. Урлагтаа л сайхан, зөв зүтгээрэй гэж л захидаг. 

-Охиных нь дуулсан хамгийн хайртай дуу гэвэл та ямар дууг нь нэрлэх вэ?

-Олон сайхан дуутай. Тэр дундаас “Ижийдээ бичсэн захидал”, “Хун галуу”, Өвөр Монгол нэг дуу бий. Нэрийг нь мартчихаад байх юм. Түүнийг үргэлж сонсдог. Өдөртөө 2-3 удаа тавьж сонсдог.

-Анх дуучин болоход гэрийнхэн нь дэмжээгүй гэсэн. Та яаж хүлээж авч байв?

-Сүүлдээ дэмжсэн л дээ. Манай нэг авга ах дэмжээд, тэгээд дэмждэг болсон. Өөрөө урлагаар явна гээд өөр мэргэжил эзэмшихгүй гэсэн. Авга ах минь дэмжээд л түүнээс хойш бүгд дэмжсэн. Хоёр талын удамд дуулдаг хүмүүс байлаа. Миний аав их сайхан уртын дууч хүн байсан. 

-Шагнал авахаа хамгийн түрүүнд танд дуулгасан байх. Тухайн үед сонсоод ямар сэтгэгдэл төрж байв?

-Маш сайхан санагдсан. Ээж хүний хувьд сайхан л бодогдож байсан даа.   

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08