Dark Light
Нийгэм | 2024-01-09

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 29

2024.01.10 / ЛХАГВА ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН

НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 08.40-17.19

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 29, Гар одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19