Dark Light
Улс төр | 2026-11-04

АН-ЫН БЕСЕРРА КАЛИФОРНИ МУЖИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ ЛАТИН АМЕРИК ГАРАЛТАЙ АМБАН ЗАХИРАГЧ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Их Британийн улс төрч асан Стив Хилтон Калифорни мужийн амбан захирагчийн сунгаанд Ардчилсан намын нэр дэвшигчид ялагдлаа.

Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмероны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Стив Хилтон Калифорни мужийн амбан захирагчийн төлөөх өрсөлдөөнд Ардчилсан намын Хавьер Бесеррад ялагдал хүлээлээ. Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг авсан Хилтоны хувьд либерал үзэл давамгайлсан тус мужид Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, хүндхэн сорилттой тулгарсан бөгөөд санал хураалт хаагдсанаас хойш хэдхэн минутын дотор түүний ялагдал тодорхой болсон байна.

Энэхүү ялалтын үр дүнд Бесерра нь Калифорни мужийн сүүлийн 150 гаруй жилийн түүхэн дэх анхны Латин Америк гаралтай амбан захирагч болж байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Гэвин Ньюсомыг залгамжлах юм. Бесерра урьд нь Конгресст Лос-Анжелес хотыг 24 жилийн турш төлөөлөн сууж, мужийн ерөнхий прокуророор ажиллаж байснаас гадна Байдены засаг захиргаанд Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний сайдын албыг хашиж байжээ.

Стив Хилтон, Хавьер Бесерра нар дөрөвдүгээр сард болсон мэтгэлцээний үеэр ...

Ялагдлаа хүлээн зөвшөөрсөн Хилтон дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ, улс орон даяар Ардчилсан намын давалгаа үүсэж, улмаар тэд АНУ-ын Конгресст бүрэн хяналтаа тогтоож чадсаныг тэмдэглэв. Тэрээр "Улс орон даяар юу болж байгааг харахад, энэ жил Бүгд найрамдах намаас нэр дэвшихэд хамгийн тохиромжтой үе биш байж магадгүй юм" хэмээн өгүүлжээ.

Амбан захирагчийн сонгуулийн өрсөлдөөн олон нэр дэвшигчтэйгээр эрчтэй эхэлсэн ч тэмцлийг эхэн үедээ тэргүүлж байсан Конгрессын гишүүн Эрик Сволвелл өөрийнх нь эсрэг гарсан бэлгийн хүчирхийллийн буруутгалтай холбоотойгоор нэрээ татсанаар нөхцөл байдал өөрөөр эргэсэн юм. Үүний үр дүнд зургадугаар сард болсон анхан шатны сунгаанд Бесерра, Хилтон нар тунаж үлдэн, гол өрсөлдөгчид болон тодорсон бөгөөд тэд дэвшсэн үзэлтэй тэрбумтан Том Стейерийг замаасаа шахан гаргаж чадсан түүхтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08