Өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн.
Тодруулбал 48 настай эрэгтэй Б гэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоод шүүхээс тухайн этгээдийг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээр шийтгэсэн байх үед буюу замын цас цэвэрлэж байхдаа амь хохирсон байна. Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу хэргийн газар очиход амь хохирогч хамраас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд өөр ил харагдах шарх сорви байхгүй байжээ.
Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, шүүх эмнэлгийн байгууллагууд ажиллаж байна.
АДМИН








Нийгэм




