ЦХХХ-ны сайд Н.Учрал шинэ оны өмнөхөн “Эргэн ирсэн минь” номын баяраа хийсэн.
Тус номд хүүхэд ахуй наснаас өнөөг хүртэл нандин мөчүүдээ буулгажээ. Нэгдүгээр бүлэгт хайртай гэр бүл, халамжит хань, хэнхэг оюутан хэрхэн Темон болсон, эрдмийн өргөөгөө нээсэн үе, ялагдлын эхлэл нь ямар ялалт байв, улс төрд хэрхэн хөл тавьсан, үхэл амьдралын зааг дээрх хагас жилд юу тохиолдов, намайг босгосон эмч нар гээд хүн бүрийн мэдээд байдаггүй нандин цаг үе, дурсамж, бодол сэтгэлээ дэлгэсэн. Хоёрдугаар бүлэгт Н.Учрал гэдэг хүн өнөөдөр юу хийгээд, юуг зориод, ямар үр дүнд хүрэх гээд байна? юуны төлөө ямар ажлууд санаачлаад буйгаа бичсэн байна.
Н.Учралын “ЭРГЭН ИРСЭН МИНЬ” номд юу өгүүлэв?
...Хүнд өвчтэй байгаа, үхэл амьдралтай тэмцэж босож ирсэн хүний гэр бүлийнхэн маш эмзэг болдог юм. Улс төрч бид бусдад элдвээр хэлүүлээд тоодоггүй. Харин үр хүүхдүүдэд минь их эмзэг хорон, хүнд хатуу тусдаг. Тиймээс ч юм бүхэнд учир шалтгаан, харилцан шүтэлцээ оршдог тул хэлэх үгээ бодож, хүний сэтгэлд юм хийхгүй амьдрахыг хичээх хэрэгтэй юм байна лээ...
...2-р эмнэлэгт байхад нэг сайт хандалтаа нэмэгдүүлэх гэж “Н.Учрал бурхан боллоо” гэх мэдээ түгээгээд маш их хандалт авч, намайг сахиад сөхөөгүй байсан ээж, эхнэр хоёр минь утсаа аваагүй тул өчнөөн хүн салах ёс хийхээр байсныг Сэкэ надад тээр сүүлд ярьж билээ...
...Бөөр нь өвдсөн гэсэн үү, би бөөрөө өгье гэж бичсэн мессежнүүд хүртэл уншсан. Тэр бүү хэл надад маш их хандив цуглажээ. Хүнд хандив цуглуулж өгч байснаас өөрт маань хандив цуглана гэж төсөөлж ч байсангүй. Ээж, эхнэр хоёр маань бүр хандив өгсөн хүмүүсийг нэр устай нь жирийтэл бичсэн байсан. Ямар ч хандивын аян зарлаагүй, хандив өгөөч гэж хүсээгүй атал харамгүй тусламж цугласан байсан. Сонгинохайрхан дүүргийн маань ахмад настан, эмээ, өвөө нараас 10,000, 20000, 5000 төгрөгөөр чамгүй их хандив цугласан байлаа...
АДМИН








Нийгэм




