Dark Light
Нийгэм | 2024-01-12

Мазаалай мөсөн хотхоны нээлт энэ ням гарагт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан  улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал “Мазаалай” олон Улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас, мөсөн хотхон байгуулж, цаашид Монгол орны хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байна. 

Мазаалай мөсөн хотхоны нээлт 1 сарын 14-нд Скай ресортод 15 цагт болно. 

Энэ мэт өвлийн улиралд спорт аялал жуулчлал, соёлын аялал жуулчлал, бизнес аялал жуулчлалын хүрээнд нийт 25 арга хэмжээ хийх ба үүнд үндэсний, олон Улсын спорт наадам, чуулган, мөсний баяр, уламжлалт Түмэн тэмээний баяр, Бүргэдийн баяр, Мөнгөлөг шагшуурга, Хөх сувд гэх мэт арга хэмжээнүүд болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19