Dark Light
Эрүүл мэнд | 2026-11-04

МОНГОЛ УЛСАД ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХҮҮХДИЙН ТОО 3.9 ХУВИАР БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төрөлтийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад буурах хандлагатай байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан албан ёсны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 38,829 эх амаржиж, 39,149 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 3.9 хувиар (1,596 эхээр), харин шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 3.9 хувиар (1,584 хүүхдээр) тус тус буурсан үзүүлэлт юм.

Мөн 1,000 хүнд ногдох төрөлтийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурчээ. Бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймгуудад 1,000 хүнд ногдох төрөлтийн түвшин улсын дунджаас 0.3–4.8 хувиар өндөр байна. Тэгвэл бусад аймгуудад энэ үзүүлэлт улсын дунджаас 1.0–6.6 хувиар доогуур гарчээ.

Залуус гэр бүл зохиохоос илүү карьертаа анхаарч байна

Нөхөн үржихүйн насны иргэдийн дунд төрөлт ийнхүү буурч байгааг шинжээчид хөдөлмөрийн насны залуус гэр бүл зохиохоос илүүтэй карьер болон боловсролдоо анхаарлаа хандуулах болсонтой холбон тайлбарлаж байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагууд дунд сургуулийн сурагчдын дунд төлөвлөөгүй жирэмслэлт нэмэгдэж байгаад анхааруулсаар байна. Тодруулбал, 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдийн дунд төрөлт болон үр хөндөлтийн тохиолдол жил бүр бүртгэгдэж байгаа нь өсвөр насныхны бэлгийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж, сэтгэл зовоосон асуудал болоод байна.

Төрөлт буурахын зэрэгцээ нас баралт нэмэгджээ

Төрөлт буурч байгаагаас гадна нас баралтын тоо нэмэгдсэнийг статистик мэдээлэл харууллаа. Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 13,331 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буюу 168 хүнээр өссөн түгшүүртэй үзүүлэлт юм.

1,000 хүнд ногдох нас баралтын түвшин Улаанбаатар хот болон Булган, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Төв аймгуудад улсын дунджаас 0.1–0.4-өөр өндөр байна. Харин Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгуудаас бусад аймагт улсын дунджаас 0.1–0.8-аар доогуур гарчээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08