Dark Light
Нийгэм | 2024-01-12

Зайнаас зөвлөн туслах төвийн үйл ажиллагааг тогтмолжуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төв (duudlaga.mn)-д сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан видео дуудлагын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс дохионы хэлмэрч, орчуулагчийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд ажиллуулж эхэллээ.

Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, халамж, хөгжлийн бэрхшээл зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхээр энэ төвд албан хаагчид ажилдаг. Тус төвийн үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, агентлаг, харьяа байгууллагын албан хаагчдыг тогтмол ажиллуулах асуудлаар холбогдох талуудын уулзалтыг ХНХЯ-д зохион байгууллаа. 

Уг уулзалтад ХНХЯ-ны Мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн дарга Б.Бат-Өлзий, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн болон бусад салбарын албан хаагчид оролцлоо. 

Уулзалтын үеэр ХНХЯ, сайдын гаргасан чиглэлийг хэлтсийн дарга танилцуулж, Hand pro ХХК-ны захирал Г.Оргилболд дохионы хэлний виртуал үйлчилгээний талаар оролцогчдод танилцуулга хийлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08