Dark Light
Нийгэм | 2024-01-12

600 мянгаас 9 сая хүртэлх дагагчтай 4 инфлүүнсер Монголыг сурталчилна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн онд Nas Daily олон Улсын маркетинг сурталчилгаа, менежментийн байгууллагатай хамтран Олон улсын нөлөөлөгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулж, 12 орны 20 гаруй инфлүүнсерүүдийг урьж, аяллын сурталчилгаа хийлгэсний үр дүнд цахим орчинд 500 сая гаруй хүн Монгол орны тухай мэдээлэл авсан гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. 

Энэ удаа дан ганц зуны улирал бус өвлийн улирлын сайхныг сурталчлах, өвлийн аялал хийлгэх, контентын тоог нэмэгдүүлэх зорилгоор зорилтот орнуудын нөлөөлөгчид Монгол оронд аялж байна. Үүнд Япон, Солонгос, Хонконгийн 600 мянгаас 9 сая хүртэлх дагагчтай 4 инфлүүнсер Монгол орны өвлийн улирал, нүүдлийн соёл, ахуйтай танилцаж зураглал хийхээр Булган аймгаас аяллаа эхлүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19