Dark Light
Нийгэм | 2024-01-12

Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024.01.13 Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2/

Билгийн тооллын шинийн 2, улаан хулгана өдөр, тооно-22 одтой, ус суудалтай, 7 улаан мэнгэтэй, идрийн барилдлагатай өдөр 

Наран ургах шингэх: 08:38-17:23

Үс засуулбал: Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр

Өдрийн сайн цаг: Морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой.

Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зууханд орших болой.

Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, хэншүү хярвас, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхотгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, хүнийг ханаж, төөнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19