2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ордуудын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын эрч хүч ихсэж байна. Уран бүтээлч хүмүүс нуугдмал авьяасаа нээх боломжтой. Эртнээс бодож мөрөөдөж явсан зүйлээ хийх нь таныг жинхэнэ аз жаргалд умбуулна. Мөн төлөвлөсөн зүйлээ худалдан авахад тохиромжтой. Гэр бүлийн уур амьсгал амар тайван байх төлөвтэй байна.
Үхэр: Энэ өдөр таны сэтгэл санаа тогтворгүй байна. Энэ нь ажилдаа түүртэн сайн амарч чадаагүйтэй холбоотой байж болох юм. Нөхцөл байдал таагүй байх нь аливаа ажилд алдаа гарах магадлалыг нэмэгдүүлнэ. Үйл явдлыг дүгнэж цэгнэхдээ буруу ойлголт авахад хүрнэ. Таагүй байдлаас гарах арга замыг ойр дотнын хүнээсээ олж харахыг хичээгээрэй. Цагийг тайван орчинд өнгөрүүлбэл таагүй байдлыг ардаа орхиж болох юм.
Хамтатгах: Амьдралын эрч хүч буурах магадлалтай байна. Бухимдал болон айж түгшсэн мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Энэ үед та юу ч хийх гэсний хэрэггүй. Ойр дотнынхон тань таныг ойлгоно. Гэртээ амар амгалан байдлыг мэдэрч, тайвшралыг олж чадна. Гэнэтийн үйл явдлын үед ч сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна.
Мэлхий: Шинэ санаачилга биеллээ олж эхлэх боловч энэ ажлыг дуусгахын тулд та хамаг эрч хүчээ зарцуулах болно. Бясалгал хийж анхаарлаа төвлөрүүлснээр таны оюун санаа ариусаж, дотоод мэдрэмж сайн болно. Гэр орноо тохижуулж, нэн хэрэгцээтэй эд зүйлс худалдан авах зэрэгт цаг зав гаргаарай. Хосуудын харилцаа хэвийн бөгөөд хувийн амьдрал энгийн байна. Үр хүүхдийнхээ чөлөөт цагаа зөв өнгөрүүлж байгаа эсэхийг анхаар.
Арслан: Сэтгэл санааны байдал тийм ч таатай бус байна. Гаднын нөхцөл байдлаас болж наргиан цэнгээн хөөх хандлага ажиглагдана. Их эрч хүч гаргасан ажил санасанд хүрэхгүй байж магадгүй. Хувийн амьдралдаа алдаа гаргахаас болгоомжил. Дарга удирдлага, ажлын түншүүдтэйгээ харьцахаас зайлсхийсэн нь дээр. Хуучны дурсамжаа сэргээх нь таны амьдралд тохиосон сайхан бүхнийг эргэн сануулж сэтгэлийг тань бага ч гэсэн сэргээнэ.
Охин: Гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж байгаа бол зөн билигтээ найд. Тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлийг гүнзгий эмзэглэн хүлээж авахгүй байхад зөн билэг тань тусална. Дарга удирдлагатай харилцах учраа олохгүй бололтой. Хэн нэгнийг буруутгахгүй байхыг хичээгээрэй. Магадгүй санаанд оромгүй хэн нэгнээс тусламж дэмжлэгийг олж авах болно.
Жинлүүр: Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Хайрын харилцаанд анхаарал, болгоомжтой ханд. Ойр дотнын хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэх шаардлага гарна. Эрсдэлтэй алхам бүү хий. Өнөөдөр өндөр үнэтэй эд бараа худалдаж авсны хэрэггүй. Аль болох амар тайван орчинд байхыг зөвлөж байна.
Хилэнц: Өдрийг бүтээлч байдлаар өнгөрүүлэхийг эрмэлзээрэй. Ажил хэргийн хувьд ч хувийн амьдралын тал дээр ч тэр ахиц дэвшил гаргах боломж гарна. Сонирхолтой уулзалт ярилцлага хүлээж байна. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд татагдана. Нийгэмд эзлэх байр сууринд зарим нэг өөрчлөлт гарах болно. Дотнын найз нөхөдтэйгөө уулзаж, сайхан дурсамжаа сэргээ. Ойр дотнын хүнтэйгээ жаргал зовлонгоо хуваалцах нь таалагдана.
Нум: Итгэл найдвар эргэн сэргэж, эрч хүч нэмэгдэх өдөр. Энэ үед амьдралын идэвх өндөр байна. Ажил хэргээ бүтээхэд таны өөдрөг сэтгэлгээ, торгон мэдрэмж их нөлөөлөх болно. Өнөөдөр биеийн хүчний ачаалалтай ажил хийх бол анхааралтай байгаарай. Ажлын бүтээмж албан тушаал дэвших магадлалын нэмэгдүүлнэ.
Матар: Амьдралын эрч хүч ихсэж, гадаад үзэмж дур булаам байна. Од эрхсийн байрлал ихэнх үйл ажиллагаанд амжилт амлаж байна. Бодсон санаагаа хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Аливаа эрч хүч болон ур ухаан шаардсан ажлыг та төвөггүй хийхээр байна. Энэ нь танд амжилт авчрах болно. Удирдлагын зүгээс сайн зүтгэлийг шагнах нь таны улам сайн ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлнэ.
Хумх: Хувьсал авчрах өдөр. Сайн муугийн хослолд бүү эргэлзэж шантраарай. Эрсдэл дагуулах аливаа зүйлд ул суурьтай хандах нь таны цаашдын ирээдүйд хэрэг болно. Амьдралд нөлөө үзүүлэх хүнтэй танилцаж магадгүй. Та хүсэж байгаа зүйлээ бодит биш байж магадгүй. Хурдан ялалт байгуулах гэж битгий яар. Яарсан шийдвэр хэрэггүй бөгөөд аль болох тайван бодож тунгаахыг хичээ.
Загас: Холбоо харилцаа тогтоох болон сайн танихгүй хүнтэй хамтрахад таагүй өдөр. Бүх зүйлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах хэрэгтэйг сануулж байна. Олсон амжилтдаа тэгтлээ их итгэж найдах хэрэггүй. Олон зүйл таны хүсэл зоригоос хамаарах болно. Хэт сэтгэлийн хөөрөл болон хов жив таагүй нөхцөл байдал гаргахад хүргэнэ. Бусдын үл тоосон байдал нь таны сэтгэлийг эмзэглүүлнэ.
АДМИН








Нийгэм




