Dark Light
Нийгэм | 2024-01-12

Эгч, дүүсийн дараалсан түрүү

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УАШТ-ий 59 кг-ын жингийн финалд “Хантайшир” клубийн бөх Батхуягийн Анударь өрсөлдөгч бөх, армийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 7:5-аар хожлоо. Ингэснээр тэрбээр УАШТ-д анх удаа түрүүлж байна. 

Б.Анударь ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн төрсөн дүү бөгөөд эгч нь хэдхэн минутын өмнө 53 кг-д түрүүлсэн билээ. 

Эгч, дүүс УАШТ-д нэг өдөр түрүүлсэн ховорхон тохиолдол өнөө жилийн УАШТ-д ийн тохиов. 

Энэ жингийн хүрэл медалийг “Их Монголын хүчтэн” дэвжээний Л.Эрдэнэболор хүртлээ. 

Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд “Хасу мегастарс” клубийн Б.Хоролгаравыг 6:2-оор хожсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08