Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар, “Төгс” дэвжээний бөх 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ нар үзүүрт шалгарч, алтан медалийн төлөө барилдлаа.
Б.Мөнх-Эрдэнэ нэг минут дутуу байхад өрсөлдөгчөө даралтад оруулсан ч, З.Занабазар хүнд нөхцөлөөс амархан гарсан. Гэвч Б.Мөнх-Эрдэнэ хий зайгүй, нягт барилдаж 7:3-аар ялснаар 23 хүртэлх насны УАШТ-д түрүүлсэн амжилтаа Насанд хүрэгчдийн УАШТ-д мөн давтлаа.
Азийн наадмын хүрэл медальт Н.Насанбуян, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Даваабанди нар энэ жинд хүрэл медаль хүртсэн юм.
М.Даваабанди дөрвөн секунд дутуу байх үед өрсөлдөгчөө түрж гаргаснаар хүрэл медалийг хүртсэн нь энэ үдшийн шилдэг барилдаануудын эгнээнд гарцаагүй нэрлэгдэх биз ээ.
АДМИН








Нийгэм




