Dark Light
Нийгэм | 2024-01-19

Facebook-т эзэн хаанаа муулсан Тайландын иргэнд 50 жилийн хорих ял оноожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайландын иргэн 30 настай Монгкол Тиракотыг эзэн хаан Маха Важиралонгкорн болон түүний гэр бүлийн нэр хүндэд халдсан гэж буруутгаж шүүхээс 50 жилийн хорих ял оноогоод байна. Тиракот нь хаант засаглалын эсрэг ардчиллыг дэмжсэн жагсаалд оролцож байх үедээ баривчлагдсан бөгөөд түүний Facebook хуудсанд нийтэлсэн постоос болж ял нь нэмэгджээ.

Урьд өмнө Тайланд улсад эзэн хааны нэр хүндэд халдаж, доромжлон гүжирдсэн хэргээр ийм удаан хугацааны хорих ял оноож байсан тохиолдол байхгүй. Тайландын хүний эрхийн төлөө хуульчдын нийгэмлэгээс 2021 онд эрүүгийн хуулийн 112 дугаар заалт буюу хааны нэр хүндэд халдсан хэргээр нэгэн эмэгтэйд 43 жилийн хорих ял оноож байсан нь тус хуулиар шийтгэгдсэн хамгийн хүнд ялд тооцогдож байжээ. 

50 жилийн хорих ял сонссон Монгкол Тиракот нь цахим хувцасны дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан жагсаалд оролцож байгаад 2021 онд баривчлагдсан байна. Эхлээд түүнд 22 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүнийг Facebook сүлжээнд хааныг доромжилсон 27 удаагийн пост оруулсан зэрэг 11 төрлийн зүйл ангийн гэмт хэрэгт дахин яллаж, хорих ялыг нь 28 жилээр нэмжээ. 

Эх сурвалж: Тheguardian.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19