Dark Light
Нийгэм | 2024-01-19

Маргаашаас нийслэлийн тээврийн сүлжээ, чиглэлд өөрчлөлт орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар мэдээллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өглөө.

Маргаашаас нийслэлийн тээврийн сүлжээ, чиглэлд өөрчлөлт орж шинэ чиглэлээр явж эхэлнэ. Хоёрдугаар сарын 4-ний өдөр гэхэд 600 шинэ автобус ирж дуусна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 гаруй автобус оруулж ирсэн. Нийтдээ нийтийн тээвэрт 1000 гаруй автобусаар парк шинэчлэл хийж байна. Зөвхөн шинэ автобусаар нийтийн тээврийн шинэчлэл дуусахгүй. Маршрутын шинэчлэл, төлбөрийн системийн шинэчлэл хийгдэнэ. Өнөөдрийн явж байгаа автобусны 110 чиглэл маргаашнаас 74 чиглэл болж багасч байгаа юм.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19