Dark Light
Нийгэм | 2026-11-03

ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна. 
Энэхүү мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зоригоор баавгайн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нөхцөл байдлыг нэгтгэн хянах цахим системийг боловсруулж, яамны цахим хуудсанд байршууллаа.
Тус системээр дуудлагын байршил, огноо, ангиллыг газрын зураг дээр харуулж, өдөр, долоо хоног, сараар шүүж үзэх, шинээр мэдээлэл бүртгэх боломжтой. Мөн дуудлагын тоо, ажилласан албан хаагч, техник хэрэгслийн мэдээллийг нэгтгэн харуулж байна.
Цаашид аймаг, нийслэлийн мэдээллийг тогтмол шинэчилж, шуурхай удирдлага, зохицуулалтад ашиглана. 
Мөн зөвхөн хүрэн баавгайгаас гадна байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг оруулахаар ажиллаж байна. 
Мэдээлэл авах линк : https://mecc.gov.mn/inclusive/index.html 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08