2026 онд Гаалийн байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой 178 удаагийн зөрчлийг илрүүлж, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 23.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 96 зөрчил буюу 53.9 хувь,
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт 38 буюу 21.3 хувь,
Замын-Үүд дэх Гаалийн газарт 22 зөрчил буюу 12.4 хувийг эзэлж байна.
Эдгээр гурван байгууллагад нийт зөрчлийн 87.6 хувь нь илэрсэн байна.
Анхаарал татсан эмийн зүйлс, тарилгатай холбоотой зөрчлөөс дурдвал, 2024 онд Агаарын боомтоор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 29 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг илрүүлж, нийт 10,534 ширхэг эм, тарилгыг хураан, зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Мөн энэ оны 3 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар тусгай боомтоор Эрхүү–Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэргэнд замаар уух ундаа, хануур төхөөрөмжийн хэрэгслийн хамт 19 нэр төрлийн 484 хайрцаг эмийг Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, эмийн бүртгэл, зөвшөөрлийн шаардлагыг заавал мөрдөх шаардлагатай юм.
Зөвшөөрөлгүй, бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар импортлох, Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүж байгаа нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахаас гадна хууль заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг Гаалийн байгууллагаас анхааруулж байна.







Нийгэм



