Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Олон улсын байгууллагууд, гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай олон чиглэлээр хамтарч ажилладаг. Гадаад харилцааны ёслолын арга хэмжээний талаар албан хаагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Ёс зүйн хороо ГХЯ-ны Дипломат ёслолын газартай хамтран “Ёслолын сургалт” зохион байгууллаа.
Уг сургалтыг ГХЯ-ны Дипломат ёслолын газрын зөвлөх А.Тамир зааж гадаад харилцааны арга хэмжээний үеэр анхаарах зарим асуудал, зочид, албан тушаалтны суудал, эрэмбэ дараа, уулзалт, хэлэлцээр зохион байгуулах бэлтгэл бэлэн байдал, албан хувцаслалт, зоогийн ширээний засалт зэрэг ёслолын үйл ажиллагаатай холбоотой мэдлэг мэдээлэл олголоо.
АДМИН








Нийгэм




