Dark Light
Нийгэм | 2024-01-20

Командлалын алба хаагчдад Солонгос хэлний сургалт орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас алба хаагчдынхаа гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх, суралцах боломж нөхцөлийг дээшлүүлэх бодлогын хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд командлалын Гадаад хэлний сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, солонгос хэлний сургалтыг шинээр эхлүүлэхээр болсноо зарлаж,  хоёр талын уулзалтыг 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав. 

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал “Койка” олон улсын байгууллагын сайн дурын ажилтан сургагч багш Мүүн Жүн Хо болон тус байгууллагын Монгол төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ажилтан Ц.Дөлгөөн нарыг хүлээн авч уулзаж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, хамрагдах бүрэлдэхүүн, явагдах цаг хугацааны талаар санал солилцлоо. 

Хуурай замын цэргийн командлалын хүсэлтээр олон улсын “Койка” байгууллагын дэмжлэгээр энэхүү сургалт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 02 дугаар сарын 01-ний өдрөөс солонгос хэлний сургалтыг эхлүүлэхээр товлоод байна. Сургалтад Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн алба хаагч болон Зэвсэгт хүчний бусад төрлийн цэргийн командлалын офицер, ахлагчийн төлөөлөл хамрагдах ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19