Нью-Жерси мужийн Амбан захирагч Мики Шерилл тус мужийн боомт болон терминалын операторуудад хандан Оросын дизель түлшийг импортлох нь холбооны хуулийг зөрчиж, иргэний болон эрүүгийн ноцтой хариуцлага хүлээлгэж болзошгүйг анхааруулсан албан бичиг илгээснээ мэдэгдлээ.
Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампыг Америкийн ашиг сонирхлыг хохироож Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжиж байна гэж буруутгаж, Оросын дизель түлшний импорт нь Москвагийн цэргийн кампанит ажлыг санхүүжүүлэхэд тусалж, аюулгүй байдлын аюул заналхийлэл нэмэгдэж байгаад хувь нэмэр оруулж болзошгүй гэж үзэж байна.
Шеррилл муж улс Украины эсрэг үргэлжилж буй дайны үеэр Орост санхүүгийн хувьд ашиг тустай импортыг боомтууддаа хөнгөвчлөхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв.
"Эдгээр импорт нь зардлыг бууруулахын оронд Путины Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд тусалдаг бөгөөд гадаадад байгаа манай цэргийн албан хаагчдыг аюулд оруулж буй хүчирхийлэл, терроризмын кампанит ажлыг санхүүжүүлдэг.
"Тэнгисийн цэргийн ахмад дайчин хүний хувьд би үүнийг эсэргүүцэхгүй орхиж болохгүй. Манай боомтууд үүнд оролцож болохгүй" гэж тэр нэмж хэлэв.
ТАТАР МАЙДАР





Гадаад



