Dark Light
Нийгэм | 2024-01-20

Нум: Энэ өдөр санхүүгийн асуудал гарсан ч айх хэрэггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 сарын 21-ний өдрийн зурхай

Хонь: Энэ өдөр хувийн амьдралын чухал өөрчлөлтийг хийнэ. Гэнэтийн ямар нэгэн шийдвэр гаргах шаардлага гарвал эргэлзэх хэрэггүй. Өмнө нь зовоож байсан сэтгэлийн зовуурь, түгшсэн байдал үндэс шалтгаангүй байх тул зөвхөн урагш харан амьдар. Холын зорилго хэтийн хүсэл мөрөөдлийг тань од эрхэс дэмжинэ.

Үхэр: Хүнийрхүү хандлага гаргавал эргэн тойрны хүмүүсийнхээ дургүйцлийг хүргэж болзошгүй. Энэ өдөр идэвх зүтгэл гаргахгүй бол юу ч хийсэн бүтэлгүйтэж мэднэ. Ихэнх нөхцөл байдал таны эсрэг эргэсэн мэт санагдана. Гэхдээ гадаад нөхцөл байдал тийм ч муу биш байхад та хий түгшиж байж мэднэ. Буруутныг ойр дотнын хүмүүсээс хайх нь таны гол алдаа байх болно.

Ихэр: Гэнэтийн тохиолдлоор санаандгүй зүйлийг хийж мэднэ. Сайн найзуудтайгаа уулзаж дурсамж дүүрэн цагийг өнгөрүүл. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч, эргэн тойрны хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлнэ. Өнгөрсөн таагүй цаг хугацааг бодож бус ирээдүйгээ гэрэл гэгээтэй, аз жаргалтайгаар харж, урагш тэмүүлэхийг зөвлөж байна.

Мэлхий: Аливаа үйл ажиллагаанд оролцохдоо шинэ санал санаачилга гаргах хэрэгтэй. Нарийн төвөгтэй ажлыг барьж авах нь тийм ч тохиромжтой бус. Дотоод мэдрэмж шаардсан зүйлийг амжилттай хийж чадна. Хувийн амьдралын зарим нэг алдааг залруулах боломж тохиож магадгүй. Нэгэн хэвийн дасал болсон харилцаагаа шинэ түвшинд аваачих хэрэгтэйг ухамсарлах бололтой.

Арслан: Гадаад оронд аялах үйл ажиллагаа амжилттай байх болно. Өмнөх онд хийж амжаагүй үлдээсэн ажил байвал түүнийгээ дуусгах хэрэгтэй. Боломж гарч ирэхэд бэлэн байхын тулд төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэйг сануулж байна. Хайртай хосууд анхны учралаа дурсаж, бяцхан болзоог зохион байгуулаарай.

Охин: Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан чухал асуудал дээр шийдвэр гаргах шаардлага тулгарч болзошгүй. Бодож төлөвлөснөөрөө хийж чадвал ашигтай ажил олж авч мэднэ. Гэхдээ үргэлж азтай байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломжгүй. Эрсдэлийг даван туулах хэрэгтэй ч үргэлж болгоомжтой байхыг сануулж байна.

Жинлүүр: Ойр дотнын найз нөхөдтэйгөө амралтын өдрийг тэмдэглэж магадгүй. Баяр хөөртэй өдрүүдийн нэг болно. Гэхдээ зарим зүйл бодож төсөөлж байснаас эсрэгээрээ байж, таны сэтгэлийг гонсойлгож магадгүй. Шинэ бүхнийг эрэлхийлж, онцгой нэгэн байхыг хүснэ. Өөртөө итгэлтэй байдал, тэсвэр тэвчээртэй байх нь хамгийн чухал үе юм. Холоос ирэх мэдээ таныг баярлуулна.

Хилэнц: Бусдад саад болох ямар ч үйлдэл хийж хэрэггүй. Хийх үйлдлээ урьдчилан тооцож, гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй. Урьд өмнө ойлголцохгүй байсан хүнтэйгээ ойлголцож, амьдралын хэмнэлээ тэнцвэртэй болгож чадна. Олны хэл ам, хэрүүл шуугианаас хол бай. Санамсаргүй үйл ажиллагаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Нум: Энэ өдөр санхүүгийн асуудал гарсан ч айх хэрэггүй. Цаг нь ирэхэд тэр асуудлыг та амархан зохицуулж чадна. Ирээдүйдээ таатай боломжийг олж харах болно. Хувийн амьдралаа хангалттай аваад явах чадвартай бол боломж гарцыг зөв олж харж чадна. Цаашид хэнээс ч хараат бус амьдрах бүрэн боломж нээгдэж ирнэ.

Матар: Өөрийн чадах зүйл дээр хэн нэгний дэмжлэг, тусламжийг хүлээх хэрэггүй. Энэ нь хий дэмий хүлээлт үүсгэж, уур цухлыг хөдөлгөнө. Магадгүй дэмий зүйл урам хугалахаас цаашгүй байх болно. Өөрийн хүсэл мөрөөдлийн биелүүлэхийн тулд хичээл зүтгэлээ гарга. Тухайн нөхцөл байдалтай нийцүүлэн хийсэн үйлдэл тань бусдын сонирхлыг татна. Хайртай хосууд ямар нөхцөлд сэтгэл хөдлөлөө барих нь маргаан зөрчил үүсэхээс хамгаалах болно.

Хумх: Гол ажил үүргээ зөв тодорхойлж, тавьсан зорилгынхоо төлөө урагш тэмүүл. Хувиа хичээх үзэл бодлоос зайлсхийх хэрэгтэй. Таны уян хатан, ажил хэрэгч зан чанараас гол үр дүн хамаарах болно. Бусдыг үг хэлээр доромжлохоос аль болох зайлсхий. Мөн худал хов живийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлбэл өлзийтэй. Гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх магадлалтай.

Загас: Эргэн тойрны нөхцөл байдлаа анхааралтай судлах шаардлагатай. Болж буй үйл явдлыг буруу дүгнэснээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл гарч магадгүй. Өөрийнхөө бурууг хамгаалах гэж зүтгэх хэрэггүй. Эрүүл мэнддээ хор хүргэх зүйлсээс аль болох татгалзахыг хичээ. Хувийн амьдралдаа хийсэн зөв өөрчлөлт ажлын амжилт гаргах гол үндэс суурь болж мэднэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19