Dark Light
Нийгэм | 2024-02-02

Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний монолитыг байршуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музейн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолитыг хийж, хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт  хүлээлгэн өглөө. Музейн хамт олон уг бүтээлийг газарзүй-геологийн танхимдаа байршуулжээ.

Хөрсний монолит бол байгаль дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн бөгөөд байгалийн нөхцөл дэх хөрсний үе давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19