Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе дэд хурандаа Селчук Атайг хүлээн авч уулзаж, танилцах уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дэд хурандаа Селчук Атай олон талаараа ижил төстэй Монгол Улсад томилогдсондоо баяртай буйгаа илэрхийлж, Монгол, Туркийн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ онцоллоо.
Уулзалтын төгсгөлд бригадын генерал Ч.Цогтжаргал Монгол, Турк хоёр орны уламжлалт найрсаг харилцаа жилээс жилд бэхжиж буйг тодотгоод Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, энэхүү тоног төхөөрөмж, эд материал нь бүрэлдэхүүний ар тал хангалтад чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэсэн юм.
АДМИН








Нийгэм




