Dark Light
Нийгэм | 2026-11-02

БЭЛЭН МӨНГӨ АВСАН ЖОЛООЧИД ЦАЛИНГИЙН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон ptd.ub.gov.mn сайтад иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
 
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Өсөхбаяр: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн 18-031 гарааш дугаартай автобусны жолооч хүүхдийн мартаад буусан гар утсыг түргэн, шуурхай олж өгсөнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
 
Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Марал-Эрдэнэ: Ч:71А чиглэлийг хуучнаар нь явуулж өгөөч. Маш олон оюутнууд сууж, сургуульдаа явдаг.
Шийдвэрлэлт: А/72 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг багасгах, чиглэлийн давхцалыг бууруулах талаар гаргасан санал, хүсэлтийг үндэслэн Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-МУБИС” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Сүхбаатарын талбайн төв зогсоол” болгон шинэчлэн зохион байгуулж ажилласан. Үүнээс авч үзэхэд иргэний ирүүлсэн саналын дагуу одоогоор тухайн чиглэлийг хуучин маршрутаар явуулах боломжгүй байна.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Эрдэнэ-очир: М:3 (Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О-ыг жолоочийн ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Маралгоо: Ч:69Б (Вива Сити- Гэмтлийн эмнэлэг) чиглэлд явж байсан 14-022 гарааш дугаартай автобусны жолоочид үйлчилгээтэй холбоотой шаардлага тавихад хүлээж аваагүй.
Шийдвэрлэлт: Авто терминал трейд ХХК-ийн ашиглалтын албаны дарга Эрдэнэцэцэгт 14-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О-ыг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Шалгагч Мөнбаяр: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-116, 2-130 гарааш дугаартай автобусны жолооч нар хүнээ аваагүй.  
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын ээлжийн инженер Зоригт 2-116 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Энхмаа: Хархорин, Цамбагарав, Саппоро гэсэн буудлуудаас хүнээ аваагүй. Буудал дээрээ зогсолт хийгээд яваад байна.
Шийдвэрлэлт: 2-106 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Нямсүрэн: Ч:25 (Тоосгоны үйлдвэр-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 2-086 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: 2-086 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Т.Мандахбаяр: Жолооч мөнгөний хайрцгийн амыг скочдсон, бэлэн мөнгө аваад явна. Шаардлага тавихаар хүлээж авахгүй, над руу дайрч байна. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Авто терминал трейд ХХК-ийн 14-059 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С-д 3 сарын хугацаанд цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баярчимэг: М:3 (Архивын ЕГ-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 1-047 гараашны дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-047 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг жолоочийн ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн: Ч:55 (Зайсан-Дэнжийн 1000-ын эцэс) чиглэлд явж байсан 13-136 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 13-136 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Гэрэлмаа: 3-229 гарааш дугаартай автобусны жолооч Д:5 “Хүчит шонхор зах-Эх нялхас” чиглэлд ажиллахдаа зорчигчийг зүй бус үг хэллэгээр доромжилсон.
Шийдвэрлэлт: 3-229 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлахад үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Саруулжаргал: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-080, 1-089 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч буудал дээр зогсоогүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тус гомдлын дагуу Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга Сунхар, 1-080, 1-089 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ авав.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Д.Ганхуяг: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-234 гарааш дугаартай автобусны жолооч М:2 (Зунжин-МУБИС) чиглэлд ажиллахдаа автобусанд суусан хүүхдийг хөөж буулгахаар нь төлбөрийг нь би төлье гэсэн чинь хэл амаар доромжиллоо.
Шийдвэрлэлт: 2-234 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Амарсанаа: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-098 гарааш дугаартай автобусны жолооч Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд ажиллахдаа Баруун 4-н замын автобусны зогсоолд зогсоогүй.
Шийдвэрлэлт: 1-098 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Батгэрэл: Ч:51 (3,4-р хороолол-Дүнжингарав ХТ) чиглэлд явж байсан 11-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 11-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08