Dark Light
Нийгэм | 2024-02-05

Өнгөрсөн 7 хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.29-02.04/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08