Dark Light
Нийгэм | 2026-11-02

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 11 дүгээр сарын 02-ноос 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
03-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.  
Хур тунадас: 02-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.    
Агаарын температур: 04-06-нд хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20....-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0....-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна. 07-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:  04-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.
Агаарын температур: 04-06-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -12...-17 градус, өдөртөө -3....-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0....+5 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08