Орон нутагт ИТХ-ын төлөөлөгч нар газар, тендер, нүүрсний асуудалд холбогдож байгаа талаар Өмнөговь аймгийн залуучуудаас баримттай мэдээлэл өглөө.
н.Түвшинбаяр "Өмнөговь аймаг улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Сарын өмнө болсон нүүрсний сонсголоор орон нутгийн "Таван толгойт" ХК-тай холбоотой үнэхээр ийм зүйл байж болох юм уу гэж бодогдохоор асуудлууд яригдсан. Аймгийн иргэдийн хурлын 13 төлөөлөгч хамтарсан компани байгуулж, орон нутгийн "Таван толгойт" ХК-аас хөрс хуулалт болон, нүүрс тээврийн ажил хийсэн. Энэ мэт ноцтой зүйлсийг сонсоход Өмнөговь аймагт эзэн гэж байна уу, удирдлага гэж байна уу хэмээн бодсон. Зөвхөн Өмнөговь гэлтгүй бусад 20 аймагт ч ийм зүйл байдаг юм биш байгаа гэдэг үндсэн дээр хэвлэлийн хурлаа зохион байгуулж байна.
Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар хамгийн хөрөнгө мөнгөтэй хүмүүс болчихсон. УИХ, Улаанбаатарт болдог ноцтой асуудлын талаар ярьдаг хэрнээ, орон нутагт юу болж байна гэдгийг ярьж хэлдэг нь цөөхөн байна. Ер нь хувийнхаа бизнес, ашиг сонирхлынхоо төлөө иргэдийн төлөөлөгч болдог юм биш биз. Эдгээр хүмүүсээс хариуцлага нэхье.
Жишээ нь, Хамгийн ашигтай газар төлөөлөгч нартай холбоотой байдаг. Аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа 10 орчим хүн хамтарч компани байгуулж, орон нутгийн тавантолгойгоос хөрс хуулалт хийсэн. Нүүрс тээвэрлэсэн. Олон нийтэд ил болсон мэдээлэл буюу нүүрсний сонсголоор яригдсан. Гэрэлт дөл хувьцаат компанийн хамаарал бүхий этгээд нь Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч хүн. Тэр бүү хэл хурлын даргаар ажиллаж байгаа хүн нь холбогдчихсон байна. Төлөөлөгч нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж ойлгодог. Эдгээр хүмүүс хувийн эрх ашгаа нэгт тавьж, нүүрс зөөж тэндээсээ хэдэн арван тэрбум төгрөгийн ашиг олохын төлөө явдаг юм биш үү. Цаашдаа ингэж явсаар байх уу" гэлээ.
Хуульч Ц.Ууганцэцэг "Дан ганц нүүрстэй холбоотой ашиг сонирхлын зөрчлөөс гадна өөр асуудлууд бий. Та өмчлөлийн 0.7 га газраа авсан байгаа юу. Аль нэг орон нутагт очиход хамгийн ашигтай үнэ цэнэ бүхий газар хэний нэр дээр байдаг вэ. Улс төрийн нөлөө бүхий хүн, тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон этгээдийн бизнес хамгийн ашигтай гэгдэх газрууд дээр цэцэглэж байдаг. Монгол Улсын хэмжээний асуудал. Иргэдийн төлөөлөгчийн хурал гэдэг төсвийг газрыг шийдвэрлэдэг. Энэ чухал ажлыг сэтгэлтэй хүмүүс нь хийх хэрэгтэй гэдгийг залуус шаардах эрхтэй.
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж энэ хүний гаргасан шийдвэртэй холбоотой баримтыг дурдъя. Тавантолгой-Ханги мандал чиглэлийн хатуу хучилттай автозамыг бүтээн байгуулах ажилд хайрга дайрга ашиглах, өөр компанид нийлүүлэх эрхийг нэг компанид өгсөн. Энэ бол Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци. Ард нь Өмнөговийн иргэдийн төлөөлөгчийн хурлынхан бас бий. Ямар үндэслэлээр Өмнөговийн засаг дарга энэ компанид хайрга, дайрга нийлүүлэх эрхийг нь өгчихөв. Нүүрстэй холбоотой боломжийг алдсан шиг олон боломжийг алдмааргүй байна" гэлээ.
Мөн тэд ИТХ-ын төлөөлөгч нар давуу байдлаа ашиглан төсвийн мөнгийг зарцуулж, тендерийг танил талдаа өгдөг хэмээн мэдэгдсэн юм.
АДМИН








Нийгэм




