Dark Light
Нийгэм | 2024-02-05

Хүүхдийг ивээх сан Сүхбаатар аймагт хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол орны нэлээд нутгаар өнгөрсөн 2023 онд зун гантай, ургац бага, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх боломж бага байсан бөгөөд 2024 оны өвөл хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орсон.

Улсын Онцгой комиссын зудын эрсдэлийн үнэлгээгээр Сүхбаатар аймгийн 9 сум мөсөн зудтай, 4 сум цагаан зудтай байна. Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллагуудын санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. 2024 оны 2 дугаар сарын 2-нд төсөл хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сан эдгээр аймгуудын удирдлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Сүхбаатар аймгийн 3 сумын 180 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болов. Аймгийн Онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэхээр болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19