Dark Light
Нийгэм | 2024-02-06

Загас: Байр сууриа дээшлүүлэхэд таатай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг хүргэж байна

Хонь: Өнөөдөр ямар нэгэн хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах бололтой. Ирээдүйд гаргаж болох амжилтын нэг үндэс байж болно. Ажил хэрэгтээ холбоотой таагүй үйл явдал тохионо. Сэтгэл санаа нэлээд шаналж магадгүй Нөхцөл байдалд ухаалгаар хандаж, аль болох сэтгэлээр унахгүй байхыг хичээ. Алдаа дутагдлаа засахад танд хамгийн ойрын хүний зөвлөгөө маш чухал байна. Ганц бие хүмүүс сайн мэдэхгүй хүнтэй дотно харьцаа үүсгэх хэрэггүй.

Үхэр: Мэдээлэл олж авах, боловсруулах таатай өдөр. Таны дотоод ертөнц өнөөдөр өвөрмөц байдлыг шаардах бөгөөд өөрийгөө нээх боломж олгоно. Гэвч бүх зүйлд хэмжээ хязгаарыг баримталж, өөрийнхөө үйлдэлд шүүмжлэлтэй ханд. Эрсдэлтэй ажил эхлүүлэх хэрэггүй. Дутуу орхисон төслөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнгээс та ашиг олж магадгүй.

Ихэр: Сарын эхээр хамаг эрч хүчээ алдалгүй тайван ажиллахыг од эрхэс зөвлөж байна. Эргэн тойронд байгаа сайхан сэтгэлтэй, эерэг хүмүүсээс эрч хүчээ сэлбээрэй. Хайртай хүмүүстэйгээ хамт байхдаа амьдралын сайн сайхныг мэдэрч байвал өөрийгөө эрч хүчээр цэнэглэж чадах болно. Өмнө нь эхлүүлсэн ажлаа эргэн харах, гарсан үр дүнд дүгнэлт хийх цаг. Санхүүгийн хувьд тогтвортой байх ч ирээдүйгээ бодон шинэ гэрээ хэлэлцээр байгуулах талаар анхаар.

Мэлхий: Бүтээлч сэтгэлгээ өсөн нэмэгдэх, тул уран бүтээлч хүмүүст таатай өдөр байх болно. Ажлаа сайн зохион байгуулж буй хүмүүс нөлөө бүхий албан тушаалтны анхааралд өртөх бололтой. Ямар ч ажлыг бага гэж гололгүй хичээж хийх юм бол ирээдүйн амжилтын эхлэл болж ч магадгүй. Ямар нэгэн баярт үйл явдал тохиолдоно. Үүнийг гэр бүл, ойр дотнынхонтойгоо хуваалцаарай.

Арслан: Эргэлзээтэй өдөр. Ажил дээр ч ар гэрт ч тогтвортой биш байдал ажиглагдана. Од эрхэс хий хоосон мөрөөдөл болон хийсвэр бодол санаандаа автахгүй байхыг зөвлөж байна. Худал амлалтад итгэхгүй хэрэггүй бөгөөд бодит байдлыг зөв үнэлэх хэрэгтэй байна. Ихээхэн хүчин чармайлт гаргасан ч бүх саад тотгорыг давж чадахгүй. Эргэн тойрныхоо хүмүүст өөрийн үзэл санаагаа тулгах хэрэггүй.

Охин: Энэ өдөр сайн танихгүй хүнтэйгээ маргахаас зайлсхий. Таагүй нөхцөл байдалд хурц, ширүүн үг улам л уур амьсгалыг дордуулна. Хэрэв сэтгэл хөдлөлөө хянахгүй бол хэрүүл маргаан даамжрах төлөвтэй. Гэр бүл, хань ижилдээ анхаарал тавих хэрэгтэй. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхий.

Жинлүүр: Ажил хэрэгтээ амжилт гаргах тул магтаал сайшаал танд ирнэ. Сонирхолтой ажил болон сайн дадлага туршлага гайхалтай үр дүнг авчрах болно. Энэ үед сонирхолтой үйл явдалд татагдах байх. Эргэн тойронд болж буй олон үйл ажиллагаанд оролцох урилга хүлээн авна. Сайн төвлөрөхгүй бол зарим нэг хүндрэл гарч ирж магадгүй гэдгийг анхааруулж байна. Ялангуяа ахмад настай хүмүүсийн заавар зөвлөгөө ихээхэн ашиг тустай байна.

Хилэнц: Идэвхтэй амьдарч бүтээлч авьяасаа нээн илрүүлэх өдөр. Олон ургалч үзэл, задгай сэтгэлгээ нэр хүндийг нэмнэ. Мэргэжлийн ажилдаа аливаа асуудлын шийдлийг сайн олно. Санхүүгийн хувьд сэтгэл ханамжаа сайжруулах боломж гарна. Шүүхээр шийдвэрлүүлэх аливаа асуудалд эерэг, тааламжтай цаг үе. Уужуу сэтгэлээр хандах шударга зан тань амьдралд ашиг тустай хүмүүсийн хүрээллийг авчирна.

Нум: Тогтвортой байдал, шударга ёс ялан дийлэх өдөр. Эрсдэлтэй төслийг хэрэгжүүлэх бол эр зориг хэрэгтэй. Наймаа арилжаа хийхэд тохиромжтой мөч бүрдэнэ. Зорилгоо биелүүлэх болон алдар нэртэй болоход од эрхэс танд туслах болно. Гэхдээ тооцоо судалгаа муутай үйл ажиллагаа хожим алдагдал авчрах магадлалтайг анхаар.

Матар: Зөвхөн өөрийнхөө төлөө биш найз нөхдөд тулгарсан асуудалд оролцож, түүнийг шийдвэрлэхэд туслах хэрэгтэй болно. Гэхдээ өөртөө хэт их ачаалал авснаас болоод хямрах магадлалтай. Бүх зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Харин гол анхаарах ажлаа бүү хая. Хамгийн гол нь сэтгэл санаагаа амгалан байлгаж, уурлаж гомдох хэрэггүй. Эрүүл мэнд тийм ч таатай биш байх учир биеийн байдал сулрах болно. Шим тэжээлтэй хоол хүнсээр өөрийгөө тэтгээрэй.

Хумх: Санхүүгийн байдлаа тогтвортой болгох үйл ажиллагааг цаг алдалгүй явуул. Жижиг сажиг асуудал тулгарсан ч чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж мэднэ. Хийж буй ажлаа арай өөр талаас нь дүгнэх боломж гарч ирэх бөгөөд ажлынхаа төлөвлөгөөг шалгах нөхцөл байдал бий болно. Од эрхсийн нөлөөгөөр биеийн ерөнхий байдал тогтворгүй болж магадгүй. Одоогоос эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж эхэл.

Загас: Байр сууриа дээшлүүлэхэд таатай өдөр. Танилын хүрээгээ тэлснээр хожим ажлын талбарт тань эергээр нөлөөлнө. Энэ үед ямар ч ажил барьж авсан ашиг орлогоо тооцоолж бод. Өнөөдөр хүнд ажлыг ч амархан хийж чадах боловч хувийн харилцаа бүтэлгүйтэх магадлалтай. Шинэхэн хосууд илүү дотно харьцаанд бэлэн бус байгаагаа мэдрэх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19