Dark Light
Нийгэм | 2024-02-06

Цагаагчин үхэр өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 27

2024.02.07 / ЛХАГВА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН

ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 08.12-18.00

Барилдлага: Рашаан 

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Уул

Аргын тооллын 2 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 27, Суулга одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19