Dark Light
Нийгэм | 2024-02-06

Говь-Алтай аймгийн 10 малчин "Улсын сайн малчин"-ы болзол хангажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жил Говь-Алтай аймгийн Чандмань сумаас хоёр “Улсын аварга малчин” тодорч байна. Өнгөрсөн амралтын өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 25 жил мал маллаж буй тус сумын Эрдэнэ-Уул багийн малчин Ц.Өрнөхбуян болон түүний гэр бүлд “Улсын аварга малчин” шагналыг нь гардууллаа. 

Улсын аварга малчин Ц.Өрнөхбуян нь мал сүргээ 5 төрлөөр нь өсгөн бойжуулахын зэрэгцээ тэмээн сүргийг үржүүлэхэд илүүтэй анхаарч байгаа удам дагасан малчин. Бэлчээрийн мал аж ахуй голлож буй манай улсын нийт малчдын хувьд ус гэдэг зүйл бол хамгийн үнэ цэнэтэй байдаг. Тэгвэл аварга малчин Ц.Өрнөхбуян нь хашаа хороо, худагт ус цэгийг сэргээх ажлыг тогтмол хийж иржээ. 25 жил мал маллаж, мал сүргийн тоо, чанарт онцгой анхаарч ажилласан түүний хөдөлмөрийг үнэлэн “Улсын аварга малчин” цол тэмдэгээр шагнасаныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гардуулсан юм.

Улсын аварга малчин Ц.Өрнөхбуян нь 2010 онд Чандмань сумын “Сайн малчин”, 2016 онд Говь-Алтай аймгийн “Аймгийн аварга малчин” болж байсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19