ОУХМ Олонбаярын Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Оросын бөх Исмаил Ханиевт харамсалтайгаар ялагдлаа.
Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 79 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү хүрэл медалийн төлөө Оросын бөх Исмаил Ханиевтэй маш хариуцлагатай барилдаан өрнүүлэв.
Түүний өрсөлдөгч Исмаил Ханиев нь Оросын өсөх ирээдүйтэй, тактик сайтай залуу бөх бөгөөд О.Сүлдхүү хагас шигшээд АНУ-ын Леви Хэйнстэй тэнцэж (3:3) харамсалтай ялагдсаныхаа дараа энэхүү хүрэл медалийн шийдвэрлэх барилдаанд ийнхүү Оросын тамирчинтай оноолт таарсан юм. Харамсалтай нь 6:0 харьцаагаар ялагдлаа.
ТАТАР МАЙДАР






Спорт




