Энэ жил Говь-Алтай аймгаас 10 малчин “Улсын аварга малчин” боллоо. Тэдний нэг бол тус аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Ц.Батболд юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удам дагасан малчин Ц.Батболдын хотонд зочилж нь мал малласан 30 жилийн хөдөлмөрийг үнэлэн олгосон “Улсын аварга малчин” цол, шагналгыг нь гардууллаа.
Дашрамд дурдахад шинэ аварга малчин Ц.Батболдын гэргий Б.Хэрлэнгийн аав 1992 онд “Улсын аварга малчин” цолыг яг энэ гэрийн буурь, энэ хотонд хүртэж байсан юм байна.
2022 онд Монгол Улсын мал сүргийн тоо толгой 71.1 саяд хүрч байжээ. Малчид бэлчээрийн даац, цаг уурын хүндрэлийг тооцон малын тоонд бус чанарт анхаарч ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 онд 64.6 сая мал сүрэг тоологдсон байна. Өнгөрсөн 2023 оны байдлаар Монгол Улс 473.853 тэмээ, 4.8 сая адуу, 5.3 сая үхэр, 24.6 сая ямаа, 29.4 сая хонин сүрэгтэй байна.
АДМИН








Нийгэм




