Dark Light
Нийгэм | 2024-02-07

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн багцад орсон өөрчлөлтүүдийг танилцуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн зарим тогтоолын шинэчлэлийг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалт, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд өнөөдөр ЭМДҮЗ-ийн 2023 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 10 дугаар тогтоолын танилцуулах сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. 

Сургалтад нийт 50 гаруй гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд энэ үеэр дээрх тогтоолоор урьдчилан сэргийлэх, эрт ирүүлэг үзлэгийн багцын үзлэг, төлбөрийн хэмжээг хэрхэн зохицуулж өгсөн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/379 дугаар тушаалаар баталсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний товлол, давтамжид орсон өөрчлөлт, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд баримтлах журам, холбогдох бусад зохицуулалтын талаар нэгдсэн нэг ойлголтыг өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19