Төв сайхан нутгаас Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн малчин Маамын Батдэлгэрийн гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Шагналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гардуулсан юм.
Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малч ухаан, ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин өрхөөр шалгарсан байна.
Эрдэнэ сумынхаа 100 жилийн тэгш дүүрэн ойн босгон дээр "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан М.Батдэлгэрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Эрдэнэт мал сүргийн хишиг буян арвижин дэлгэрэх болтугай.
АДМИН








Нийгэм




