Dark Light
Нийгэм | 2024-02-07

Улсын аварга малчин өрх Б.Энхбаярын гэр бүлд шагнал гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Бадамын Энхбаярын гэр бүлд шагналыг нь гардууллаа. Удам залгасан улсын сайн малчин Б.Энхбаяр нь 30 гаруй жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ 5 төрөлд өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм. Шагналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гардуулсан юм.

Айлчлан ирж буй XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон Луу жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин өрхөөр шалгарсан Б.Энхбаярын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Монгол малын арвин цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19