Dark Light
Спорт | 2026-11-01

БАТХУЯГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ КАЗАХСТАНЫ МЕЙРАМБЕК КАРТБАЙГ ЯЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

"Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн дагах барилдаанууд тун ширүүн өрнөж байна. Энэхүү шатанд манай улсын тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Munkh Erdene Batkhuyag) зохион байгуулагч орны хамгийн хүчтэй өрсөлдөгч, Казахстаны шилдэг бөх Мейрамбек Картбайтай (Meirambek Kartbay) дэвжээн дээр гарч хүч үзлээ.

Талбайн эзэн орны үзэгчдийн хүчтэй дэмжлэг дунд өрнөсөн тус барилдаанд манай бөх техникийн болон тактикийн илт давуу байдлыг үзүүлж, өрсөлдөгчөө 10:8 харьцаатайгаар гайхалтай яллаа. Тэрээр энэхүү чухал ялалтыг авснаар тэмцээнийг зохион байгуулагч Казахстаны баг болон хөгжөөн дэмжигчдийг нутгийнх нь дэвжээнд шуугиуллаа. 

Одоо манай тамирчин Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хүрэл медалийн барилдах эрхийн төлөө БНАСАУ-ын (Умард Солонгос) шилдэг бөх Хан Чон Сонтой (Han Chong-song) барилдахаар оноолт таараад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08