Dark Light
Нийгэм | 2024-02-07

Улсын хошой аварга малчин өрх Ч.Цэрэндаваагийн гэр бүлд шагнал гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Улсын хошой аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Чимэд-Очирын Цэрэндаваагийн гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Шагналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гардуулав.

Ч.Цэрэндаваа нь 36 жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ 5 төрөлд өсгөн үржүүлэн, ашиг шимийг нь нэмэгдүүлж, сүүлийн 3 жилд 720 малаар залуу малчдыг малжуулан, арга ухаанаа зааж сургаж, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Улсын аваргын амжилтаа ахиулан олон жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэн "Улсын хошой аварга малчин өрх"-өөр шалгарсан Ч.Цэрэндаваагийн гэр бүлд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19