Dark Light
Нийгэм | 2024-02-07

Эх орны хүү Х.Чойбалсан өдөрлөг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хилийн цэргийн 0132 дугаар анги Чойбалсан сумын Тамгын газартай хамтран Маршал Хорлоогийн Чойбалсан мэндэлсний 129 жилийг тохиолдуулан "Эх орны хүү-Х.Чойбалсан" өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ард иргэд, сурагчдад Хил хамгаалах байгууллага, анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, 6-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Мөн зэвсэг, хувцас, хүнсний хангалтыг дэлгэн танилцуулж, салбарын захирагч нар туслах хүчний гишүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан юм. Энэ үеэр Хуримт заставын хамт олон Энгэршанд багийн өндөр настан Т.Харнүдэнд хүндэтгэл үзүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19