Dark Light
Нийгэм | 2024-02-07

Азын буузанд хахах тохиолдол байдгийг анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, бэлэн байдлын талаар мэдээлэл хийлээ. Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд хоёрдугаар сарын 11, 12-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана. Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хувиараар буюу 24 цагаар ажиллана" гэв.

Цагаан сарын зөвлөмжүүд:

-Баярын өдрүүдэд бууз жигнэхээр халуун тогоог их ашигладаг. Улмаар энэ үеэр хүүхдийн түлэгдэлт ихээр нэмэгддэг. Иймд халуун тогоонд хүүхэд түлэгдэхээс сэргийлж зөв газар байрлуулаарай

-Мөн азын буузнаас болж хахах тохиолдол гардаг. Хэрвээ азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж хэлээрэй.

-Өвөлжилтийн байдал хүнд байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлаа харж замдаа гарах мөн оройтож биш аль болох нартай гэгээтэй золголтоо хийгээрэй.

-Халтиргаа гулгааны эрсдэлээс онцгой анхаарахыг эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19