Dark Light
Нийгэм | 2024-02-07

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 28

2024.02.08 / ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН

НАЙМАН ЦАГААН ХАР БАР ӨДӨР

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 08.11-18.02

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Мод

Аргын тооллын 2 сарын 8, Бархасвад гараг. Билгийн тооллын 28, Элдэв тэнгэртэн одтой, хар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 18 цаг 2 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19