Dark Light
Нийгэм | 2024-02-08

ОБЕГ: Он гарсаар аврагчид 1095 хүний амийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 392 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1095 хүний амь нас, 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин 22 хүн нас барж, 26 хүн бэртэж, гэмтэж, 83 гэр, орон сууц, барилга эвдэрч, 62 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын  67 хувийг /262/  ахуйн гал түймэр, 27 хувийг /104/ хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19