Dark Light
Нийгэм | 2024-02-08

Газын аюулгүй хэрэглээг хангах зөвлөмж

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:

- Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна

- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх

- Агааржуулагч сувгийг ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах

- Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх

- Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс байрлуулж болохгүй

- Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах

- Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй

- Хийн хоолойноос уяа уяж болохгүй

- Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх

- Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй

- Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй

- Нийлүүлэгч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх

Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:

- Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах

- Хийн тоног төхөөрөмжийг унтраах

- Баллоны хаалтыг сайн хаах

- Ил гал гаргах, чүдэнз зурах, тамхи татахгүй байх

- Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх

Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:

- Баллоны дээд бөмбөгөр хэсэгт  үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн хугацааны тэмдэглэгээ байгаа эсэхийг харах

- Баллоны хаалт эвдрэлгүй байгаа эсэх 

- Баллоны баталгаажилтын дуусах хугацааг харах 

- Баллон бүрэн будагтай байгаа эсэхийг шалгах

Хийг тээвэрлэх, хадгалах:

- Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ

- Хийтэй баллоныг унагаж болохгүй

- Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 2-оос дээш ширхгийг хадгалахыг хориглоно

- Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална

Дараах баллоныг ашиглахыг хориглоно:

- Баталгаажилтын хугацаа дууссан

- Хаах хэрэгсэл бүрэн бус

- Баллоны их биеийн 1/3 нь будаггүй

- Хүзүүвч дэх бичиглэл буюу пайзгүй

- Металл хийцэд өөрчлөлт орсон

- Хүзүүвч болон суурь гэмтэлтэй бол ашиглахыг хориглоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19