Dark Light
Нийгэм | 2024-02-08

Өнөөдөр сор зална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 8-ны 16:00-17:00 цагт Гандантэгчэнлин Хийдэд сор зална.

Тухайн жилд учирсан болон учрах өвчин зовлон, ган зуд, алив муу муухай бүхнийг хөөн зайлуулж хуучин номын хурлын гурав дахь өдрөөс үдээс хойно Чойжил бурхны үүднээс Сор залдаг.

“Сор” гэдэг нь хадуур гэсэн үг бөгөөд нисваанист сэтгэлээс үүдсэн сав, шимийн амьтдыг хорлогч ад, зэтгэрийг хатуу тарнийн зан үйл, бясалгалын үүднээс уг үндсээр нь хадуур мэт хяргаж галд шатаан устгаад сайн сайхныг галын дөл адил бадраах бэлгэдэлтэй зан үйл юм. Ингэж Сахиус бурхдын тахилга бясалгалаар өнгөрч буй жилийнхээ бүх муу муухайг үлдэн хөөж, угтан  ирж буй  жилдээ сайн сайхныг жигдлэн даатгаж ачлалын тахил өргөн өлзий оршоосноор Хуучин номын хурал өндөрлөдөг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19