Dark Light
Нийгэм | 2024-02-08

МУАЖ Ч.Чинбат: Та бүхний алга ташилтаар, сэтгэл оюунаар энэхүү шагналыг хүртэж байгаадаа баяртай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн өндөр дээд одон, медаль гардууллаа.  Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг хүртсэн Ч.Чинбатын сэтгэгдлийг хүргэе. 

МУАЖ Ч.Чинбат: Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Энэхүү сайхан шагналыг авлаа. Юуны өмнө би 48 жил ажиллаж байгаа Монгол Улсын Консерваторийнхаа багш, оюутнууд, сурагчдадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Аав минь тэнгэрээс харж байгаа. Ардын жүжигчин болно гэдэг их том хариуцлага. Аавынхаа, гэр бүлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваадаа их бахархаж байна. Ээждээ маш их баярлалаа. Биднийг ийм сайхан өсгөж, хүмүүжүүлсэнд талархаж байна. Ах, дүү нартаа их баярлалаа.

Мөн намайг дэмждэг ард иргэд, үзэгчид, сонсогчдодоо үнэхээр их баярлалаа. Та бүхний хүчээр, та бүхний алга ташилтаар, та бүхний сэтгэл оюунаар энэхүү шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Бүгдэд нь сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе. Баярлалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19