Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар саналууд оруулж ирсэн. Энэ талаар тэрээр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр,
Нэгдүгээрт, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны журмыг батлуулна. Хувийн секторынхонтай их удаан хэлэлцээр хийсний үр дүн гаргалаа. Шинээр орж ирсэн 600 автобусны 350-ийг хувийн секторт долоон жилийн хугацаатай лизингээр өгөхөөр шийдвэрлэсэн. Барьцаа баталгаа аваад сар бүр эргэн төлөлтийнхөө хувь хэмжээ, графикийг тохироод явж байна. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны журмыг батлуулж чадвал энэ жил саарал автобуснаасаа эргэн төлөлт 25 тэрбум төгрөгийг сандаа төвлөрүүлнэ. Дараа жил мөн 25 тэрбумыг төвлөрүүлнэ. Жил бүр автобусаа үнэ төлбөргүй эдлүүлэх биш, тодорхой төлбөртэй нөхцөлөөр хувийн хэвшилд өгснөөр давуу талтай. Олноор нь автобус авах ойлголт байхгүй болно. Сангаасаа жил бүр хуучин автобуснуудаа шинээр сольдог эргэлтийн механизмтай болно.
Хоёрдугаарт, Нийслэлийн нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам. Түгжрэлийн нэг том шалтгаан бол зогсоол хайсан хий эргэлтүүд. Өдрийн зорчилт хийж байгаа тээврийн хэрэгслүүдийн тодорхой хувийг зогсоол хайсан хүмүүс эзэлж байна. Ингэснээр зохиомол түгжрэл бий болоод байна. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн автозогсоолуудыг шинээр барьж байгуулах, төлөвлөх, түүнтэй холбоотой журмыг иргэдийн хурлаараа батлуулна. Автозамын түгжрэлийг бууруулах тухай хуульд орсны дагуу журам батлах эрх авсан.
Гуравдугаарт, нийслэлийн нутаг дэвсгэрт амьтны хүрээлэн ажиллуулах журам огт байхгүй байгаа. Тиймээс иргэдийн хурлаараа батлуулна.
Дөрөвдүгээрт, Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журмыг иргэдийн хурлаар батлуулах шаардлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд янз бүрийн шашны зан үйлтэй холбоотойгоор ил тавих байдлаар оршуулгын зан үйл гүйцэтгэж байна. Нэгдсэн журам, цэгцэнд оруулахгүй бол дараа нь хүн малын гоц халдварт өвчин, эмгэгүүд гарах, хөрсний бохирдол, ёс суртахууны олон асуудал үүсч байна. Үүнийг шийдэх журам батална. Оршуулгын газар болгон зөвшөөрөлтэй байх ёстой, зөвшөөрөлгүй газар оршуулгын үйл ажиллагаа эрхэлбэл түүнийг нь хориглох, хязгаарлах зохицуулалт байгаа.
Сүүлийн үед хөрсний бохирдлын талаар хийсэн судалгаагаар Чингэлтэй дүүргийн тодорхой нутаг дэвсгэрт хөрсний бохирдол маш өндөр түвшинд очоод байгаа. Шалтгаан нь далан давхрын оршуулгын орчмоос хөрсний бохирдол эх үүсвэр байна гэсэн. Бид энэ асуудлуудыг цэгцлэх гэж үзэж байгаа. Тэрнээс журам тогтоож, иргэдэд дарамт учруулах гэж ийм зүйлсийг санаачлаагүй. Мэргэжлийн байгууллагуудын өгдөг зөвлөмжүүдээр энэ ажлуудыг хийж байгаа.
МАА эрхлэх журмыг мөн хэлэлцэхээр байгаа. Энэ жил хатуу өвөл болж байгаатай холбоотойгоор адуу хотын төвд их хэмжээгээр орж ирсэн.
АДМИН








Нийгэм




