Dark Light
Нийгэм | 2024-02-08

Yeda инженеринг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар БНСУ-ын Yeda инженеринг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт:

-Улаанбаатар хотын Морин-гийн бохир ус цэвэрлэх байгууламжид (МОРИН-ЦБС) био хий, 3МВт.ц ~ 20МВт.ц нарны эрчим хүчийг ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах.

-Био хий, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан бохир ус цэвэрлэх байгууламжийг байгальд ээлтэй цахилгаан эрчим хүчээр хангах төсөл дээр хамтран ажиллах

-Усан хангамжийн байгууламжид суурилуулсан нарны эрчим хүч үйлдвэрлэх хуучин тоног төхөөрөмжийн тулгамдаж буй асуудлыг оношлох, сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.

-Нүүрстөрөгчийн хийн агууламжийн загвар боловсруулах замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсын төсөлд оролцох хамтын ажиллагааг бүрдүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19