Dark Light
Нийгэм | 2024-04-22

Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын бодлогын чиглэлээр чадавх бэхжүүлэх” (CDCPIII) төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Ажлын хэсгийн хуралд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БХБЯ, ХХААХҮЯ, ЭЗХЯ, ХЗДХЯ, УУХҮЯ, ЗТХЯ, Ойн газар, Шинжлэх ухааны академи, Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Эрчим хүчний зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газар, “JCM Монгол” болон хуулийн баг, зөвлөхүүдийн төлөөлөл оролцов.

Хурлаар уур амьсгалын асуудлаар боловсруулсан анхдагч хуулийн төслийг, үзэл баримтлалын төслийн хамт хэлэлцэн, санал дүгнэлтээ нэгтгэлээ.

Хуулийн төслөөр нийгэм, эдийн засгийн салбар хоорондын зохицуулалтыг өргөн хүрээнд хамруулан авч үзэж байгаа бөгөөд хүн төрөлхтний амьдралд шууд нөлөө үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн зах зээл болон уур амьсгалын санхүүжилтийн орчныг хөгжүүлэхэд голлон анхаарч байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг холбогдох яамдтай хамтран баталж, 2024 оны хагас жилд багтаан Засгийн газарт өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00