Монгол Улсын Зэвсэгт хүчин Канад Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран “Ажиллагааны төлөвлөлт” олон улсын сургалтыг энэ сарын 3-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Канад Улсын 4 сургагч багш, Монгол Улс, Бангладеш, Индонез, Балба, Пакистан, Филиппин, Сингапур, Тайланд, Зүүн Тимор зэрэг 9 улсын 40 гаруй офицерууд оролцсон юм.
Сургалтын хаалтын ёслолд Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Сандра Шуфани, ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар оролцож, үг хэллээ.
Энэхүү сургалтад оролцогчдоос Зүүн Тимор улсаас оролцогч дэслэгч Ажасусто бусад оролцогчдоо төлөөлөн үг хэлэхдээ энэхүү сургалтаар ажиллагааны төлөвлөлтийн талаар маш их зүйлийг сурсанаа илэрхийлж, энэхүү маш үр дүнтэй сургалтад илүү олон оролцогчдыг Фижи улсаа оролцуулахыг Канадын улсын талаас хүслээ.
Энэхүү сургуулийн зорилго нь олон улсын нэгдсэн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, хамтарсан сургалт, дадлагад оролцох офицеруудад оперативын түвшинд ажиллагааны төлөвлөлтийг хийх тухай мэдлэг, чадвар олгох зорилго дэвшүүлж, дэвшүүлсэн зорилгоо амжилттай биелүүллээ.
Хамтран зохион байгуулагч Канад улс ирэх жил дахин хамтран зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
АДМИН








Нийгэм







